viber_image_2021-11-03_20-36-05-234

ITTLLDC participates in the side event on Enhancing Capacity of LLDCs to Address Climate Change

Nov 4, 2021 | 11:57 am

On the invitation of the United Nations Office of the High Representative for the Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States (UN-OHRLLS), the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) participated in the side event titled “Enhancing Capacity of Landlocked Developing Countries to Address Climate Change, energy and water-related challenges during COVID-19 era: Experiences and Solutions”, that was being held on the 3rd of November 2021 on the sidelines of the 2021 United Nations Climate Change Conference (COP26).

The event was jointly organized by the UN-OHRLLS, the Government of Tajikistan,  United Nations Department of Economic and Social Affairs (UN-DESA) and International Renewable Energy Agency (IRENA).

The side event discussed the impact of climate change on landlocked developing countries (LLDCs), with a focus on water security, food security, energy connectivity and infrastructure, and the inter-linkages and indicated how COVID-19 has exacerbated the situation. It also identified priority needs, effective solutions and areas of capacity support to ensure LLDCs can make steady and significant progress in addressing the adverse effects of climate change.

The event offered a diverse group of speakers such as the Under-Secretary-General and High Representative for UN-OHRLLS, Under-Secretary-General of UN-DESA, Deputy Minister of Foreign Affairs of Tajikistan, Director General of IRENA, Minister of Environment, Natural Resources Conservation and Tourism of Botswana, Minister of Environment, Climate, Tourism and Hospitality Industry of Zimbabwe, Assistant Secretary-General and Special Representative of the UN Office for Disaster Risk Reduction, and Director of Operations of the ITTLLDC.

ITTLLDC Director of Operations Mr. Dulguun Damdin-Od took this opportunity to not only inform the participants of the various climate change impacts in Mongolia but also to highlight the importance of the ITTLLDC as the only Intergovernmental Institution of the Group of Landlocked Developing Countries at the United Nations and called on all participants to utilize the think tank as a platform for knowledge sharing, deepening collaboration, generating knowledge and developing the analytical tools to overcome LLDCs common challenges.

——————–

НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон Жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн (НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн ДТА) урилгаар Далайд Гарцгүй Хөгжиж Буй Орнуудын Олон Улсын Судалгааны Төв (ДГХБО-ын ОУСТ) нь 2021 оны 11-дүгээр сарын 3-ны өдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурлын” (COP26) хүрээнд зохион байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын КОВИД-19-ийн үеэрх уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, устай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх нь: Туршлага ба шийдэл” сэдэвт арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээг НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба, Тажикстаны Засгийн газар, НҮБ-ын Эдийн засаг-Нийгмийн газар (НҮБ-ын ЭЗНГ) болон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ИРЕНА) хамтран зохион байгуулав.

Уг арга хэмжээний үеэр ДГХБО дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар ярилцаж, ус болон хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний холболт, дэд бүтэц, харилцан уялдаа холбоо зэрэгт анхаарлаа хандуулж, КОВИД-19 нөхцөл байдлыг хэрхэн хурцатгасныг тодотгов. ДГХБО уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг арилгахад тогтвортой ахиц дэвшил гаргахад чиглэсэн үр дүнтэй шийдэл болон чадавхийг дэмжих чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч, НҮБ-ын ЭЗНГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Тажикистан Улсын Гадаад хэргийн дэд сайд, ИРЕНА-гийн ерөнхий захирал, Ботсвана улсын Байгаль орчин, байгалийн нөөцийг хамгаалах яамны сайд, Зимбабве улсын Байгаль орчин, цаг уур, аялал жуулчлалын яамны сайд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах болон Тусгай төлөөлөгч, ДГХБО-ын ОУСТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал зэрэг олон байгууллагын илтгэгч нар оролцов.

ДГХБО-ын ОУСТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Дөлгөөн энэ завшааныг ашиглан Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгөөд зогсохгүй НҮБ-ын дэргэдэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн цорын ганц Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын ОУСТ-ийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, ДГХБО-д тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулахад судалгааны төвийг мэдлэг хуваалцах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон аналитик хэрэгслийг хөгжүүлэх платформ болгон ашиглахыг уриалав.

Video link: COP26 LLDC side event 

Picture4Picture1 viber_image_2021-11-03_21-17-46-283 viber_image_2021-11-03_21-18-00-219 viber_image_2021-11-03_21-18-29-091

viber_image_2021-11-03_21-18-31-592

Picture5 Picture6

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.