ITTLLDC attends Roundtable discussion on Infrastructure Development

Nov 13, 2023 | 9:29 am

In order to realize the Sustainable Development Goals (SDG), infrastructure that connects people and businesses, and enables them to fully participate in a productive economy, is a prerequisite.Building infrastructure in less wealthy countries, LLDCs presents a variety of challenges. One of the major challenges is the lack of funding, as LLDCs have limited resources, low levels of foreign investment, and a high-risk profile. Weak institutions, geographical barriers, climate change, natural disasters, lack of technical expertise, and corruption are also some of the other challenges that hinder infrastructure development in least developed countries.

Addressing these challenges requires coordinated effort between governments, international organizations, and private sectors. By working in partnership with development partners, LLDCs can seek to improve development of infrastructure in their countries. Within framework of the partnership, roundtable discussion was organized by UN-ESCAP on 1 November 2023, Vientiane, Lao PDR under the theme of “Asia-Pacific Green Deal for Business Roundtable: Building smart, low carbon, climate-resilient infrastructure in developing countries”.

ITTLLDC Executive Director Mr.Dulguun informed participants about the Infrastructure in LLDCs, sustainable energy in LLDCs, introduced Rwanda’s Digital Communication case and Mongolian Infrastructure challenges.The discussions at this meeting will provide the basis for a set of preliminary recommendations for developing country governments in the region to partner with the private sector in conceiving anddelivering sustainable infrastructure projects.

——–

НҮБ-ын Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилтыг (2016-2030) хэрэгжүүлэхэд иргэд болон аж ахуйн нэгжүүдийг эдийн засагт бүрэн оролцох боломжоор хангах, тэдгээрийн суурь болсон дэд бүтцийг (авто зам, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг) бүтээн барьж байгуулах нь суурь нөхцөл билээ. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад дээрх дэд бүтцийг бий болгоход янз бүрийн сорилт, бэрхшээл тулгардаг. Жишээ нь: гадаадын шууд хөрөнгө оруулалт, мэргэшсэн хүний нөөц, санхүүжилтийн дутмаг асуудал зэрэг. Түүнээс гадна чадамжгүй институци, газарзүйн тогтоц, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, техникийн дулимаг мэдлэг, авлига зэрэг нь хөгжихөд саад болдог хүчин зүйлс мөнөөс мөн билээ.

Эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд засгийн газар хоорондын уялдаа холбоо, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшлийнхний хүчин чармайлт, дуу хоолойг сонсох нь чухал бөгөөд эдгээр түншүүдтэй нягт хамтран ажиллаж, тэдний зөвлөгөөг хэрэгжүүлж, дэд бүтцээ сайжруулах нь нэн чухал.

Ийм нэгэн түншлэлийн хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК-аас 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр БНЛАУ-ын Вьентьян хотноо “Ази Номхон далайн бизнесийн ногоон хэлэлцээ: Хөгжиж буй орнуудад ухаалаг, нүүрстөрөгч багатай, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох нь” сэдвийн дор дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтад ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн оролцогч талуудад ДГХБО-ын дэд бүтцийн өнөөгийн байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар танилцуулга хийлээ. Ингэхдээ ДГХБО болох Руанда улсын дижитал хөгжлийн жишээг дурдаж, Монголын алслагдсан аймгуудад байгалийн гамшиг тохиолдоход (зуд, шороон шуурга, үер зэрэг) дэд бүтэц бүтээн байгуулалтууд хэрхэн гэмтэж, улс орон болон баялаг бүтээгч хувийн хэвшлийнхэн ямархуу хохирол амсдаг талаар танилцууллаа.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.