ADBI

Harnessing Digitalization for Sustainable Economic Development: Insights for Asia

Jan 14, 2022 | 12:05 pm

Harnessing Digitalization for Sustainable Economic Development: Insights for Asia published by the ADBI provides an overview of the implications of digitalization for sustainable economic development, with a focus on perspectives from Asia and the Pacific. It features new research on the role of digitalization in enhancing sustainable, inclusive, and balanced growth in the region.

The book is organized in three parts: I. Digitalization, Economic Development, and Trade II. Firms, Technology Spillovers, and the Labor Market III. Digital Challenges and Opportunities for Macroeconomic Policy Makers.

Overall, with a focus on Asian perspectives, this book provides important insights for policy makers on the role of digitalization in contributing to sustainable economic development in the region. The COVID-19 pandemic led to an acceleration in the rate of digitalization and diffusion of digital solutions into business models and practices across a range of sectors. This has been instrumental to the recovery not only in Asia but also globally.

Harnessing Digitalization for Sustainable Economic Development: Insights for Asia mentions that in Asia and the Pacific there is a need for greater investment in information technology infrastructure to improve levels of internet connectivity in the region and to develop a more inclusive digital infrastructure landscape. Moreover, to achieve a sustainable contribution of digitalization to economic development in the region, greater efforts are needed to mitigate threats posed by cybercrime.

The book is available https://www.adb.org/sites/default/files/publication/761526/adbi-harnessing-digitalization-122421-web.pdf#page=274.

 

Эдийн засгийн тогтвортой хөгжилд цахимжилтыг нэвтрүүлэх нь: Азийн улс орнуудын тухайд

Азийн хөгжлийн банкны Институтаас хэвлэн нийтийн хүртээл болгож буй “Эдийн засгийн тогтвортой хөгжилд цахимжилтыг нэвтрүүлэх нь: Азийн улс орнуудын тухайд” хэмээх шинэ ном нь Ази, Номхон далайн бүс нутгийн хэтийн төлөвт гол анхаарлаа хандуулж, эдийн засгийн тогтвортой хөгжилд цахимжилтын үзүүлэх нөлөөллийг тоймлон үзүүлжээ. Мөн бүс нутгийн тогтвортой, хүртээмжтэй, тэнцвэртэй өсөлтийг нэмэгдүүлэхэд цахимжилтын гүйцэтгэх үүргийн талаарх шинэ судалгааг нэгтгэн тус номд анх удаа танилцуулж байна.

Энэхүү ном нь 1-Цахимжилт, эдийн засгийн хөгжил ба худалдаа, 2-Хувийн хэвшил, технологийн тархалт ба хөдөлмөрийн зах зээл, 3-Макро эдийн засгийн бодлого боловсруулагчид тулгарч буй цахимжилттай холбоотой сорилт ба боломжууд гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Азийн хэтийн төлөвийг онцолсон энэхүү ном нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд цахимжилтын гүйцэтгэх үүргийн талаар бодлого боловсруулагчдад чухал мэдээлэл, ойлголтыг өгөх төдийгүй Ковид-19 цар тахлын дэгдэлтийн улмаас цахим шийдлүүдийг хурдацтайгаар хөгжүүлж, олон салбарт өргөнөөр нэвтрүүлэх болсон нь Ази төдийгүй дэлхийн хэмжээнд эдийн засгийн сэргэлтэд чухал нөлөө үзүүлнэ хэмээжээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хувьд интернетийн холболтыг сайжруулж, цахим дэд бүтцийг илүү хүртээмжтэй хөгжүүлэхийн тулд мэдээллийн технологийн дэд бүтцэд илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Мөн бүс нутгийн цахимжилтын эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, учрах аюулыг бууруулахад илүү  хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг онцолсон байна.

Уг номыг https://www.adb.org/sites/default/files/publication/761526/adbi-harnessing-digitalization-122421-web.pdf#page=274 цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.