At the invitation of the UN Department of Economic and Social Affairs (UN DESA), the ITTLLDC is participating in the Expert Group Meeting on the Emerging Trends and Needs of Digital Government in Least Developed Countries (LDCs), Small Island Developing States (SIDS) and the Landlocked Developing Countries (LLDCs) held on June 4-5, 2019 in Incheon, Korea.
The purpose of the meeting is to provide a platform for governance and public administration practitioners and experts (including in e-government) from UN entities, international organizations and academia to share regional and country perspectives, especially those of LDCs, SIDS and LLDCs in the Asia Pacific region focusing on the emerging issues and trends in new technologies and e-government, as well as digital challenges and how to enhance digital inclusion, engagement and E-participation.
During this Expert Group Meeting, Executive Director E. Odbayar spoke on ICT Development in LLDCs and how to Leapfrog, in particular using the Azerbaijan ICT Development Model.
The exchange of views and reflections will be used to update the current methodological approach of the Survey, ensuring to capture the current trends and cutting-edge ways that digital government could be deployed by LDCs, SIDS and LLDCs to achieve the SDGs, integrated to respective national development goals.
————-
2019 оны 6-р сарын 4-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотод зохион байгуулагдаж буй “Нэн буурай хөгжилтэй орнууд, жижиг арлын хөгжиж буй орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Тогтвортой хөгжлийг хангах Цахим засаглалын ирээдүй” сэдэвт экспертүүдийн уулзалтад НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн асуудал эрхэлсэн газрын урилгаар ДГХБО-ын ОУСТ оролцов.
Тус уулзалтын зорилго нь НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын байгууллагын засаглал болон нийтийн удирдлагын (цахим засаглал зэрэг) чиглэлээр ажилдаг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын дунд яриа өрнүүлж, шинэ технологи, цахим засаглал, тулгарч буй бэрхшээлүүд, цахим оролцоо зэрэг асуудлуудыг хэрхэн сайжруулах тухай бүс нутгийн болон улс орны хэтийн төлвийг Ази Номхон Далайн бүс нутаг дахь Нэн буурай хөгжилтэй орнууд, Жижиг арлын хөгжиж буй орнууд болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хуваалцах юм.
Энэхүү уулзалтын үеэр ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э. Одбаяр “ДГХБО дахь Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн хөгжил болон үсрэнгүй хөгжлийн алхам: Азербайжан Улсын МХХТ-ийн хөгжлийн загвар” сэдэвт илтгэл тавив.
Уулзалтаар солилцсон санал дүгнэлт, хэлэлцүүлэг нь судалгааны арга зүйн одоогийн арга замыг шинэчлэхэд ашиглагдах бөгөөд Нэн буурай хөгжилтэй орнууд, Жижиг арлын хөгжиж буй орнууд болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх, үндэсний хөгжлийн холбогдох зорилтуудтай нийцүүлэн хамгийн шинэлэг арга замууд болон цахим засаглалыг шинэчлэхэд ашиглагдах юм.