Workshop on ICT for Promoting Inclusive and Disaster Resilient Development to be organised between 14-15 May 2015

May 11, 2015 | 3:59 pm

logo        imgres

Workshop on ICT for Promoting Inclusive and Disaster Resilient Development

14-15 May 2015, Ulaanbaatar, Mongolia

The first important step towards reducing disaster impact are to correctly analyze the potential risk and identify measures that can prevent, mitigate or prepare for emergencies. The Information and Communications Technology (ICT) can be used to minimize the impact of disasters in many ways.

Highlighting the importance of the ICT, the International Think Tank for Landlocked Developing Countries (ITT for LLDCs) and UN-ESCAP are jointly organizing an Expert Group Workshop on Information, Communication and Technology (ICT) for promoting inclusive and disaster resilient development on 14 and 15 May, 2015, Ulaanbaatar, Mongolia. The workshop will be held at the UN House, at 9.30am.

International experts from Thailand, Australia, Bangladesh, Bhutan, Cambodia, China, Germany, India, Kyrgyzstan, Lao People’s Democratic Republic, Myanmar, Pakistan, Philippines, Sri Lanka and local Government officials responsible for disaster risk management and ICT experts will be invited to the workshop.

The key objectives of the workshop are to examine the role of the ICT as a critical tool in a disaster management context, as well as to share lessons learned and good practices from countries in the region, facilitate ongoing interaction and peer-learning, identify and discuss programs and initiatives, especially those based on public-private sector partnerships that can enhance e-resilience in disaster resilient development, and identify key ICT activities which are relevant to disaster resilient development.

Experts will also discuss the regional and national experiences related to these issues, and will also explore improvements in well-known strategies of using ICT for disaster risk management or should be characterized by new ideas that were not previously known or implemented in the past. Such innovative strategies should also be considered effective in terms of achieving the goals of utilizing ICT for promoting inclusive and disaster resilient development. In this regard, the workshop could also provide relevant recommendations which could be useful for other countries in the Asia-Pacific region.

A case study on ICT readiness of Disaster Risk Management in Mongolia will be launched during the two day workshop. At the case study a special attention is given to fibre-optic connectivity networks and broadband as critical infrastructure in DRM, as well as the need to significantly increase the access to ICT and strive to provide universal and affordable access to the Internet by 2020.

INTERNATIONAL THINK TANK FOR

LANDLOCKED DEVELOPING COUNTRIES

#108, UN House, United Nations’ Street-14

Tel: 976-351971

E-mail: bolormaa_och@land-locked.org

Bolormaa_od@yahoo.com

“Хүртээмжтэй бөгөөд Гамшгийг даван туулах Чадавхи бүхий

Хөгжлийг дэмжих Мэдээлэл, харилцаа холбооны технологи”

сэдэвт хэлэлцүүлэг

Монгол Улс, Улаанбаатар хот, 2015 оны 5 дугаар сарын 14-15

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Нийгэм, Эдийн засгийн Комисстой хамтран “Гамшгийг даван туулах Цахим чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт судалгаа хийж байгаа бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн санал шүүмжийг авах зорилгоор Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сарын 14 болон 15-ны өдрүүдэд “Хүртээмжтэй бөгөөд Гамшгийг даван туулах чадавхи бүхий Хөгжлийг дэмжих Мэдээлэл, харилцаа холбооны технологи” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Тус хэлэлцүүлэгт Тайланд, Австрали, Бангладеш, Балба, Камбожи, Хятад, Герман, Энэтхэг, Кыргыз, Лаос, Мянмар, Пакистан, Филиппин, Шри-Ланк Улсын холбогдох мэргэжилтнүүд болон Монгол Улсын гамшгийн болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын төр засаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох юм.

Энэхүү хэлэлцүүлгээр Гамшгийн эрсдлийн удирдлагын үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны технологийн гүйцэтгэж буй үүргийг хэлэлцэж, бүс нутаг дахь арга туршлагаас суралцах, туршлага, мэдээлэл харилцан солилцох, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар дахь шинэ санал санаачилга, ялангуяа Гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бий болгоход төр-хувийн хэвшлийн түншлэлийн оролцоо зэргийн талаар санал солилцох болно.

Олон улсын туршлагатай мэргэжилтнүүд холбогдох асуудлаарх өөрийн орны болон бүс нутгийн туршлагаас хуваалцаж, Мэдээлэл, харилцаа холбооны технологийг Гамшгийн эрсдлийн удирдлагын чиглэлээр хэрхэн ашиглах шинэ санал санаачилгыг гаргаж ирэх, амжилттай хэрэгжсэн арга туршлагыг сурталчлан танилцуулах ба хамгийн гол зорилго нь Гамшгийг даван туулахад Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үүрэг чухал бөгөөд эрсдлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэхэд дэвшилтэт технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах бодлого, стратегийг боловсруулан нутагшуулах талаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын бодлого гаргагч нарт хандсан нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Монгол Улсын хувьд давхардсан тоогоор 1.9 сая интернэт хэрэглэгч, мөн идэвхитэй 3 сая үүрэн телефоны хэрэглэгч байдаг боловч хөдөө орон нутаг, алслагдмал аймаг сумдад гамшгийн мэдээллийг хүргэхэд техникийн болон технологийн түвшинд хангалтгүй, Улаанбаатар хотын хэмжээнд тухайлбал дуут дохиог оршин суугч болгонд хүртээмжтэй байхаар барихад газар болон хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байгаа зэрэг асуудлуудад чиглэсэн зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байгаа болно.

Хэлэлцүүлэг НҮБ-ын байрны хурлын танхимд 9.30-аас эхэлнэ.

 

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН

ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Нэгдсэн Үндэстний гудамж-14

Нэгдсэн Үндэстний байгууллагын байр,№108

Утас:+976-11-351971

Цахим шуудан: bolormaa_od@yahoo.com

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.