Yerevan, Armenia
The Member States of the United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific (ESCAP) endorsed the Asia-Pacific Information Superhighway Action Plan 2022-2026 (APIS Action Plan 2022-2026) through the adoption of ESCAP resolution 79/101 in May 2023. The 7th Session of the APIS Steering Committee is currently being co-hosted by ESCAP and the Ministry of High-Tech Industry of Armenia from November 8-9, 2023, in Yerevan, Armenia. During these sessions, country delegates and sector experts are actively engaged in extensive discussions, reviewing the progress, achievements, and outcomes of the APIS Action Plan 2022-2026.
The focus is on strengthening cooperation and partnership among ESCAP Member States, regional organizations, and UN agencies, as well as exploring further engagement with the private sector and donor agencies.
Mr. Dulguun Damdin-Od, Executive Director of ITTLLDC participates in this two-day event at the invitation of ESCAP and addresses the Session 5: Regional Review of the World Summit on the Information Society (WSIS) Action Lines within the framework of the APIS Action Plan 2022-2026. During his presentation, he highlights ICT connectivity issues and challenges in Landlocked Developing Countries (LLDCs), underscoring the importance of targeted support for LLDCs in policy updates and development, financing new technology and infrastructure, innovation, increased investment and funding for both soft and hard ICT infrastructure development, and an enhanced regional approach to address connectivity challenges specific to LLDCs.
————
ДГХБО-ын ОУСТ АНДЭЗНК-ын АНДБМСХЗХ-ийн Удирдах хорооны 7-р чуулганд оролцлоо. (Ереван, Армен)
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гишүүн орнууд энэ оны 5 дугаар сард АНДЭЗНК-ын 79/101 тоот тогтоолоор “Ази, Номхон далайн бүсийн мэдээллийн супер хурдны зам хөтөлбөр” (АНДБМСХЗХ)-ийн 2022-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. AНДБМСХЗХ-ийн Удирдах хорооны 7 дугаар чуулганыг 2023 оны 11 сарын 8-9-ний өдрүүдэд Армен улсын Ереван хотноо АНДЭЗНК болон Армени Улсын Өндөр технологи, аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байна.
Энэхүү хуралдааны үеэр гишүүн орнуудын төлөөлөгчид болон салбарын мэргэжилтнүүд АНДБМСХ-ийн 2022-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний ахиц дэвшил, ололт амжилт, үр дүнгийн талаар хэлэлцэж, тус хөтөлбөрийн хүрээнд АНДЭЗНК-ын гишүүн орнууд, бүс нутгийн болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хувийн хэвшил, хандивлагчидтай хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож байна.
Энэхүү хоёр өдрийн арга хэмжээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн АНДЭЗНК-ын урилгаар оролцож, 5-р салбар хуралдаанд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тэрээр илтгэлдээ далайд гарцгүй хөгжиж буй орнуудын мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн холболтын тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, бодлогын шинэчлэл хийх, шинэ техник технологи нэвтрүүлэх, зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ДГХБО-д чиглэсэн зорилтот дэмжлэг үзүүлэх, ДГХБО-ын холболтын сорилтуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.