The ITTLLDC was invited to speak at the “10th Asia-Pacific Trade Facilitation Forum: Next Generation Trade Facilitation for Sustainable Development” held in Singapore during the days of 29 August – 01 September 2022, which is being co-organized by ADB, UN-ESCAP, and the Ministry of Trade and Industry of SingaporeThe Asia-Pacific Trade Facilitation Forum (APTFF) is the leading regional platform for the exchange of good practices and knowledge on trade facilitation.
The Asian Development Bank (ADB) and the United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific (ESCAP), in cooperation with a growing number of partners, since 2009, have organized the APTFF. The Forum attracts over 250 participants from over 30 countries, and offers extensive opportunities for capacity building and cooperation.
The 10th Asia-Pacific Trade Facilitation Forum focused on how trade facilitation should evolve to enhance the resilience of international supply chains in times of pandemic and to better support sustainable economic recovery and development in the Asia-Pacific region. The Forum featured panel discussions, interactive and informative sessions allowing the participants to share experiences and perspectives on different aspects of trade facilitation, including trade finance, cross-border e- commerce and paperless trade, transit, innovative application of emerging technologies, etc.
ITTLLDC Executive Director Mr. Dulguun Damdin-Od presented his findings on trade facilitation issues in LLDCs during the 5th session titled “Aid for sustainable trade facilitation – evolving needs and available support”.
ДГХБО-ын ОУСТ нь Ази Номхон Далайн Худалдааг Хөнгөвчлөх Форумд оролцов
ДГХБО-ын ОУСТ нь 2022 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сингапурт АХБ, НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг – Нийгмийн Комисс (АНДЕЗНК), Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран “Тогтвортой хөгжлийн төлөөх худалдааг дэмжих дараагийн үе” сэдвээр зохион байгуулсан Ази Номхон далайн худалдааг хөнгөвчлөх 10 дахь удаагийн форумд илтгэл тавихаар уригдсан юм. Ази Номхон Далайн Худалдааг Хөнгөвчлөх Форум (APTFF) нь худалдааг хөнгөвчлөх чиглэлээр туршлага, мэдлэг солилцдог бүс нутгийн тэргүүлэгч платформ бөгөөд Азийн хөгжлийн банк (АХБ) болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) хамтран 2009 оноос хойш жил бүр өсөн өргөжиж буй түншүүдтэй хамтран APTFF-ийг зохион байгуулж байна. Форумд 30 гаруй орны 250 гаруй оролцогчид оролцож, чадавхийг бэхжүүлэх, хамтран ажиллах өргөн боломжуудыг олгодог байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх 10 дахь удаагийн чуулга уулзалт нь цар тахлын үед олон улсын нийлүүлэлтийн сүлжээний тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тогтвортой сэргэлт, хөгжлийг илүү сайн дэмжихийн тулд худалдааг хөнгөвчлөх арга замыг хэрхэн хөгжүүлэх талаар голчлон ярилцав. Форумд оролцогчдод худалдааны санхүүжилт, хил дамнасан цахим худалдаа, цаасгүй худалдаа, дамжин өнгөрөх тээвэр, шинээр гарч ирж буй технологийн инновацийн хэрэглээ гэх мэт худалдааг хөнгөвчлөх олон аргуудын талаар туршлага, үзэл бодлоо хуваалцах боломжийг олгодог хэлэлцүүлэг, интерактив, мэдээлэл бүхий хуралдаанууд зохион байгуулагдсан байна.
ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн “Худалдааг тогтвортой хөнгөвчлөхөд үзүүлэх тусламж – хөгжиж буй хэрэгцээ, боломжит дэмжлэг” сэдэвт 5 дугаар дэд хуралдааны үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг хөнгөвчлөхөд тулгарч буй асуудлуудын талаар илтгэл тавив.