On April 27, 2022, the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) in cooperation with the Mongolian Business Council (BCM) and the National Road Transport Association of Mongolia (NARTAM) organized a meeting at the Shangri-La Hotel under the theme “Pressing problems and its resolution: Mongolian Trade and Transportation Logistic”.
Although the epidemic that has plagued economic growth over the past two years has eased somewhat, geopolitical challenges continue to weigh on foreign trade, transport and logistics, as well as the economy, putting enormous pressure on the private sector. Thousands of containers are currently stranded in the ports of Tianjin and Erlian due to the pandemic, while goods from Europe have been delayed due to the Russian-Ukrainian war. Although the reasons for these problems might be caused by external circumstances Mongolia’s policies on transportation, logistics and trade needs to be vastly improved.
Thus, under 2 thematic panel discussions titled “Pressing problems and its resolution of Mongolian Transportation and Logistics” and “Pressing problems and its resolution of Mongolian Trade”, transport/logistics and trade experts, professional associations working in this field, representatives of governmental and international organizations in charge of these issues, and professional researchers held roundtable discussions on the current situation to hear the voices of the private sector and discuss possible solutions.
During the meeting, ITTLLDC Executive Director Mr. D.Dulguun presented the pressing issues in the transport and logistic sector of Mongolia as a keynote speaker and moderated the panel on transport and logistics.
Main presentations:
“Pressing problems and its resolution of Mongolian Transportation and Logistics”
“Pressing problems and its resolution of Mongolian Trade”
—————–
2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүддээ зориулсан сар бүрийнхээ уулзалтыг Монголын Авто тээвэрчдийн Нэгдсэн Холбоотой (NARTAM) хамтран “Монгол Улсын Худалдаа, Тээвэр Логистикийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд цаашдын гарц гаргалгаа” сэдвийн дор Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.
Сүүлийн 2 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж байсан цар тахал тодорхой хэмжээгээр намжсан ч, геополитикийн хүндрэлтэй асуудлууд залган гадаад худалдаа, тээвэр логистик, түүнчлэн эдийн засагт сөргөөр нөлөөлж хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дарамт учруулж байна.
Өнөөгийн байдлаар Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Тяньжин, Эрээн боомтод олон мянган тооны чингэлэг гацаж, Орос Украйны дайны улмаас Европоос ирэх ачаа бараа саатаад байна. Уг хүндрэлийн голлох шалтгаанаар гадаад нөхцөл байдал нэрлэгдэж буй ч Монгол Улсын тээвэр, ложистик, худалдааны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого мөн хангалттай сайн байгаагүйтэй холбоотой юм.
Иймд үүсээд байгаа өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар тээвэр логистик, худалдааны мэргэжилтнүүд, уг чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн холбоод, мөн асуудлыг хариуцан ажиллаж буй төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл болон мэргэжлийн судлаачид “Монголын тээвэр логистикийн салбарт учирч буй хүндрэл бэрхшээл, цаашдын шийдэл” мөн “Монголын худалдааны салбарт учирч буй хүндрэл бэрхшээл, цаашдын шийдэл” хэмээх хоёр сэдвийн доор хэлэлцүүлэг өрнүүлж, хувийн хэвшлийн дуу хоолойг сонсож, цаашдын шийдлийн гарц гаргалгааны талаар ярилцав.
Уулзалтын үеэр ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн үндсэн илтгэгчээр оролцож, тээвэр логистикийн хэлэлцүүлгийг хөтлөн явуулав.