The two-days training-workshop on “Strengthening capacity to design and implement policies and identify solutions that promote transport connectivity for the achievement of the SDGs” was virtually organized by the UN-OHRLLS for policy-makers from Landlocked Developing Countries and Transit Countries on 30 September and 1 October 2021.
Mr.Dulguun.D, Director of Operations of the ITTLLDC was invited to participate in the training workshop as a resource person and delivered a presentation on “Transports and Logistics situation of the LLDCs during the COVID-19 Pandemic: Case Mongolia” on the second day of the workshop.
The representatives from Cambodia, Turkey, Nepal, Kazakhstan, Thailand, Myanmar, Mongolia, Bhutan, Armenia, Azerbaijan, Uzbekistan and Tajikistan participated in the virtual training and learned about designing policies that promote transport connectivity for the achievement of the SDGs; addressing soft infrastructure; resilient transport infrastructure; impact of COVID-19 on transport connectivity – experiences, lessons, solutions; and financing transport connectivity in the landlocked developing countries.
ДГХБО-ын ОУСТ нь “ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд тээврийн холбоосыг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх, шийдлийг тодорхойлох чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт семинарт оролцов.
2021 оны 9 дүгээр сарын 30 – 10 дугаар сарын 1
НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй, Жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газраас далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон дамжин өнгөрөх орнуудын бодлого боловсруулагчдад зориулан “ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд тээврийн холболтыг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх, шийдлийг тодорхойлох чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн сургалт семинарыг 2021 оны 9 дүгээр сарын 30 – 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
ДГХБО-ын ОУСТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Дөлгөөн сургалт семинарт урилгаар оролцож, “КОВИД-19 цар тахлын үе дэх ДГХБО-ын тээвэр, логистикийн нөхцөл байдал: Монгол Улсын жишээ” сэдвээр илтгэл тавилаа.
Камбож, Турк, Балба, Казахстан, Тайланд, Мьянмар, Монгол, Бутан, Армени, Азербайжан, Узбекистан, Тажикстан Улсуудын төлөөлөгчид тус цахим сургалт семимнарт хамрагдаж, ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд тээврийн холболтыг дэмжих бодлого боловсруулах; зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх; тээврийн салбарын дэд бүтцийн найдвартай байдал; КОВИД-19 цар тахлын тээврийн холбоост үзүүлэх нөлөө, даван туулж буй туршлага, сургамж, шийдэл; далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тээврийн холбоосыг санхүүжүүлэх зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.