Kazakhstan recently held the 29th session of the Assembly of People of Kazakhstan (APK) under the theme “30 Years of Unity, Peace, and Harmony”.
The session was held online on April 28 with over 600 participants including the first President Nursultan Nazarbayev, current President Kassym-Jomart Tokayev, as well as members of the APK.
During the session, former President Nazarbayev said that the diversity of Kazakhstan is a key competitive advantage. The APK was established in 1995 by the initiative of President Nazarbayev. The institution represents various ethnic groups, has a mission to ensure socio-political stability in the country and to improve the efficiency of cooperation between state institutions and civil society in the sphere of interethnic relations.
One of the main highlights of the session was when former President Nazarbayev handed over the chairmanship of the Assembly to President Tokayev.
Source:
https://www.aninews.in/…/kazakhstan-diversity-is-key…/
Казахстан: Олон угсаатан, үндэстэн бол бидний гол давуу тал юм
“Эв нэгдэл, энх тайван ба хоорондын зохицлын 30 жил” уриан дор Казахстаны Ардын Ассамблейн 29-р хуралдаан боллоо.
Энэхүү чуулганыг 4-р сарын 28-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, мөн Казахстаны Ардын Ассамблейн гишүүд зэрэг 600 гаруй оролцогч оролцов.
Казахстаны олон угсаатан, үндэстэн бол бидний өрсөлдөх чадварын гол давуу тал юм хэмээн Ерөнхийлөгч асан Назарбаев чуулганы үеэр хэлэв.
Казахстаны Ардын Ассамблей нь Ерөнхийлөгч Назарбаевын санаачилгаар 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төрөл бүрийн үндэстэн ястны бүлгийг төлөөлөх, улс орны нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангах, үндэстэн ястан хоорондын харилцааны хүрээнд төрийн байгууллагууд, иргэний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилго бүхий байгууллага юм.
Ерөнхийлөгч асан Назарбаев Ассамблейн даргын үүргээ одоогийн Ерөнхийлөгч Токаевт хүлээлгэн өгсөн нь уг чуулганы гол үйл явдлуудын нэг байв.
Эх сурвалж: