ADB Supports Digital Platform to Help Improve Land Resources Management in Armenia

Apr 14, 2021 | 11:51 am

The Asian Development Bank (ADB) has approved a $1.3 million technical assistance initiative to support Armenia in developing a digital platform to host standardized data on land ownership and other geographic information to help improve land resources management in the country.

Under the TA, international experts will support the government to develop a geospatial data platform capable of hosting, integrating, and managing information on land use, property ownership, and other cadastral data nationwide.

The TA will also help develop standards to regulate how spatial data is collected and shared based on global best practice, ensuring this information is readily accessible to the public and local authorities.

The current lack of digital, accurate cadastral maps also contributes to poor implementation of infrastructure projects.

With road projects, it is often difficult to choose alignment alternatives that minimize the requirement to resettle potentially affected people while land acquisition is often delayed, resulting in contractors not having full access to the site. Underground utilities such as water or sewage pipes often need to be reallocated when projects have begun based on inaccurate or outdated maps.

The integrated platform will include information on national water resources and forests, special protected natural areas, and historical and cultural monuments to guide development projects, investments, agricultural activities, and tourism development, among others. It will include gender-based data on land ownership, enabling the government to pursue development planning that benefits women as much as men.

The platform will enable areas that are vulnerable to climate change and natural disasters such as earthquakes—of which Armenia is particularly prone—to be mapped.

This will improve the government’s ability to monitor and respond to climate change and land degradation.

Details are at

https://www.adb.org/…/adb-supports-digital-platform….

 

АХБ Армени Улсын газрын менежментийг сайжруулах дижитал платформд дэмжлэг үзүүлнэ.

Азийн хөгжлийн банк (АХБ) Армени Улсын газрын нөөцийн менежментийг сайжруулахын тулд газар өмчлөлийн стандартчилагдсан мэдээлэл болон бусад газарзүйн мэдээллийг байршуулах дижитал платформ боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.3 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэх санаачлагыг баталлаа.

Тус техникийн туслалцааны хүрээнд олон улсын шинжээчид улсын хэмжээний газар ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн өмчлөл болон бусад кадастрын мэдээллийг байршуулах, нэгтгэх, удирдах газарзүйн мэдээллийн нэгдсэн платформыг хөгжүүлэхэд засгийн газарт дэмжлэг үзүүлнэ.

Техникийн туслалцаа нь орон зайн мэдээллийг хэрхэн цуглуулах, бусадтай хуваалцах асуудлыг зохицуулах дүрэм журам, стандартыг олон улсын сайн туршлагад үндэслэн боловсруулахын зэрэгцээ холбогдох мэдээллийг орон нутгийн эрх баригчид, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байлгахад туслах юм.

Кадастрын мэдээлэл, зураглал буруу дутуу, цахимжаагүй байгаа нь дэд бүтцийн төслүүдийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, авто замын төслүүдийн хувьд нүүлгэн шилжүүлэлтийг сайтар төлөвлөөгүйн улмаас замын трассд орсон газрыг чөлөөлөх ажил удааширдаг тул гүйцэтгэгчид ажлаа цагт нь гүйцэтгэх боломжгүй болдог. Мөн буруу, хуучин мэдээлэл бүхий газрын зураг дээр үндэслэн эхлүүлсэн усан хангамж, бохирын шугам хоолой зэрэг газар доорх шугам сүлжээний ажлыг дахин эхлүүлэх, шилжүүлэх шаардлагатай болдог.

Энэхүү нэгдсэн платформд үндэсний төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг оновчтой хөгжүүлэх зорилгоор улсын усны нөөц, ойн сан, тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын дурсгалт газрын мэдээллийг мөн оруулна.

Түүнчлэн газар өмчлөл дэх жендэрийн өгөгдлийг оруулснаар эмэгтэйчүүд эрчүүдийн адил өгөөж хүртэх хөгжлийн төлөвлөлтийг хийх боломжийг засгийн газарт олгох болно.

Тус платформ нь Армени Улсын цаг уурын өөрчлөлт, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт өртөмтгий газруудын мэдээллийг мөн нэгтгэн газрын зураг дээр буулгах боломжийг бүрдүүлснээр цаг уурын өөрчлөлт, газрын доройтлыг хянах, хариу арга хэмжээ авах засгийн газрын чадварыг сайжруулахад дэмжлэг болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг АХБ-ны цахим хуудаснаас

https://www.adb.org/…/adb-supports-digital-platform…

үзнэ үү.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.