EBRD, IFC and EU support first solar plant in Armenia

Jul 23, 2020 | 9:47 am

The European Bank for Reconstruction and Development, IFC, a member of the World Bank Group; and the European Union (EU) have agreed to support the development of the first utility-scale solar power plant in Armenia, which is also the first for the Caucasus.

Source…
________________________________________
ЕСБХБ, ОУСК, Европын Холбоо хамтран Армени Улсад анхны нарны эрчим хүчний станцыг байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
2020 оны 7 дугаар сарын 17

Зүүн Европод анхных болох нарны эрчим хүчний станцыг Армени Улсад байгуулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Олон Улсын Санхүүгийн Коркораци болон Европын Холбоо хамтран дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.
Армени Улсын Гегаркуник мужийн Мэтс Масрик дүүрэгт байрлах 55 МВт-ын хүчин чадалтай энэхүү станц нь Арменийн сэргээгдэх эрчим хүчний хангамжийг эрс нэмэгдүүлж, тус улсын импортын түлшний хамаарлыг бууруулахад чухал дэмжлэг болох юм.
Уг станцыг сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Абдул Латиф Жамель Энержи компанийн нэгж болох Фотоватио сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр компани (FRV) барьж байгуулна. Тус компани ОУСК, ЕСБХБ-аас тус бүр нэг удаа 17.7 сая долларын урт хугацааны хоёр зээлээс бүрдэх 35.4 сая ам.долларын санхүүжилт авах юм.
Мөн тус төсөлд Европын Холбооноос 3 сая еврогийн хөрөнгө оруулалтын буцалтгүй тусламж үзүүлнэ. ОУСК-ийн санхүүжилтийн багцад ОУСК-ийн өөрийн данснаас 8.9 сая ам.долларын зээл, Финлянд-ОУСК-ийн Уур амьсгалын хөтөлбөрт оруулсан холимог санхүүжилтийн 8.9 сая ам.долларын зээл багтсан болно.
Масрик нарны эрчим хүчний станц нь жилд 128 гигаваттаас илүү эрчим хүчийг үйлдвэрлэж, киловатт тутмыг нь 4.19 центийн тарифаар нийлүүлэхээр тооцоолжээ.
Цахилгаан эрчим хүчийг тус улсын цахилгаан, эрчим хүч түгээх асуудал хариуцдаг Арменийн цахилгаан сүлжээнд худалдан борлуулна. Энэхүү төсөл хэрэгжснээр жилд нүүрстөрөгчийн ялгарлыг 40,000 тонноор бууруулах юм. Яг одоо Армени Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн бараг 70 хувь нь импортын түлшнээс шууд хамааралтай байна.
Тус улсын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр сэргээгдэх эрчим хүч нь тогтвортой, хямд өртөгтэй эрчим хүчний эх үүсвэр байх болно хэмээн үзэж байгаа бөгөөд Масрикийн үйлдвэр нь Зүүн Европын бусад орнуудад сайн жишээ болох шийдэл юм.
ЕСБХБ-ны Еврo-Aзийн эрчим хүч, тогтвортой дэд бүтцийн захирал Аида Ситдикова “ЕСБХБ нь 1993 оноос хойш Армени Улсын эрчим хүчний салбарт идэвхтэй өрнүүлсэн бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтанд үндэслэн хэрэгжүүлж буй энэхүү чухал төслийг дэмжих болсондоо таатай байна. Өмнө нь ЕСБХБ цахилгаан түгээх сүлжээ, хувийн үйлдвэрлэл болон хувьчлалд санхүүжилт олгох ажлыг амжилттай хэрэгжүүлж байсан ба энэ удаа тус улсын анхны нарны эрчим хүчний станцын төслийн санхүүжилтийг гаргаж байгаадаа баяртай байна. Бид нар болон салхины эрчим хүчээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийг бидэнтэй хамтран санхүүжүүлэгч түнш Европын Холбоонд гүнээ талархаж байна” хэмээн ярьсан байна.
55 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 9 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах, ашиглалтад оруулах тус төсөл нь Армени Улсын анхны нарны гэрэл ашиглах төсөл юм.
Эх сурвалж: EBRD

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.