Six research institutions in Sub-Saharan Africa started getting funding from NORWAY in 2018.

Jul 22, 2020 | 9:36 am

The support of Research work in Africa is being further supported by Norway.

Here are some collection of links on that topic.

Source-1

Source-2

Source-3

2018 онд Африкийн зургаан судалгааны байгууллага Норвегийн санхүүжилт авч эхэлсэн бол судалгааны ажлыг дэмжих үйл ажилагааг Норвеги Улс үргэлжлүүлсээр байна. Энэ талаарх мэдээний цуглуулгыг үүгээр хүргүүлж байгааг хүлээн авна уу.
Норвегийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Норад) дэлхийн эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр ажилладаг Африкийн зургаан судалгааны байгууллагатай гэрээ байгуулж буй бөгөөд нийт санхүүжилт нь таван жилийн 159 сая Норвеги крон байх аж.
Энэхүү дэмжлэгийн схемийн зорилго нь хөгжиж буй орнуудад ядуурлыг арилгах, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн өндөр чанартай бөгөөд ач холбогдол бүхий судалгааг нэмэгдүүлэх, мөн судалгааны чадавхыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.
Норад нь бүртгэгдсэн өргөдлүүдийг зарлалд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсний үндсэн дээр санхүүжилтийн сонгон шалгаруулалтын талаар эцсийн шийдвэрийг гаргажээ. Сонгон шалгаруулалтын шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйлс нь судалгааны чанар, ач холбогдол болон харилцаа холбоонд чиглэж байсан бөгөөд энэ нь Норвегийн Гадаад Хэргийн Яам ба Норадын 2017-2024 оны ерөнхий судалгааны стратегитай нийцэж байгаа юм.
Норад нийт зургаан судалгааны байгууллагатай 159 сая Норвеги кроны гэрээ байгуулжээ.
Уг судалгааны байгууллагууд нь Норвегийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болох дэлхийн эрүүл мэнд, бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны чиглэлээр ажилладаг бөгөөд хоёр судалгааны байгууллага нь үндсэн дэмжлэг авсан бол үлдсэн дөрөв нь дэмжлэгт хөтөлбөрт хамрагдах юм байна.
• Армауэр Хансений судалгааны хүрээлэн нь хамгийн өндөр стандартын судалгааны төв бөгөөд тэдний Этиоп болон Африкийн бусад улсад хийсэн анагаах ухааны судалгаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр энэхүү санхүүгийн дэмжлэгийг авжээ.
• Африкийн эдийн засгийн судалгааны консорциум нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн цар хүрээ болон саб-Сахарын Африкийн орнуудын эдийн засгийн хөгжилд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн судалгааны ажлaар санхүүгийн дэмжлэг авч байна.
• Энэтхэгийн далай дахь Далайн эргийн судалгаа ба хөгжлийн байгууллага (CORDIO-Зүүн Африк) нь Танзани, Кени, Мозамбик болон Мадагаскар дахь далайн эргийн нийгмийн бүлгийн амьжиргаа болон далайн экологийн нөөцөд үзүүлэх цаг уурын өөрчлөлт болон буруу менежментийн нөлөөллийн талаар хийсэн судалгааны ажлаар санхүүгийн дэмжлэг авч байна.
• Шавьжны физиологи, экологийн олон улсын төв нь артроподын хортон шавьжийн нийгэм, экологийн тогтолцоонд үзүүлэх нөлөөллийг шийдвэрлэхэд чиглэсэн салбар хоорондын судалгааны хөтөлбөрөөр санхүүгийн дэмжлэг авжээ.
• Дэлхийн Агро ойжуулалтын төв нь “Fall armyworm” хортон эрвээхийн талаар хийсэн судалгааны ажлаар санхүүжилт авжээ.
• Tropenbos International Ghana нь Гана улсын ойн бүсэд жижиг хэмжээний олборлолт хийх талаар судалгааны ажлаар санхүүжилт авжээ.
Эх сурвалж: Norad
Нийтлэгдсэн огноо: 2018 оны 10-р сарын 17

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.