СУДАЛГААНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Jan 9, 2024 | 12:58 pm

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвөөс “ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА ОРНЫ ЭДИЙН ЗАСАГТ ОЛОН УЛСЫН ТЭЭВРИЙН НӨЛӨӨЛӨЛ: Монгол Улсын жишээ” сэдэвт судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Судалгааны ажлын зорилго нь Далайд гарцгүй орны эдийн засгийг хөрш орнуудын газрын тээврийн хамаарлыг бууруулахад тухай орны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Олон улсын тээвэр, иргэний агаарын тээврийн нөлөөллийг тооцон динамик загвар боловсруулахад оршино..

Үндэслэл: Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) 2016-2030 8,9,10,17

Гүйцэтгэх хугацаа: 90 хоног

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Ажил гүйцэтгэгч нь хуулийн этгээд байна;
  • Багийн ахлагч нь эрдмийн зэрэг (доктор)-тэй байх бөгөөд ижил төстэй судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байна;
  • Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
  • Судалгаа шинжилгээний олон улсын арга зүйн хүрээнд мэдээллийг цуглуулах боловсруулах, дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулах өндөр чадвартай;
  • Дээрх шаардлагын хангасан этгээд дор дурдсан материалыг дугтуйлан 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө НҮБ байран дахь ДГХБО ОУСТ-ийн шуудангийн хайрцагт хийнэ үү.

Бүрдүүлэх материал :

  • Байгууллагын хүсэлт;
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт судалгааны ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд;
  • Судалгааг гүйцэтгэх багийн ахлагчийн товч намтар (CV), докторын дипломын хуулбар, багийн гишүүдийн товч намтар (CV)
  • Тухайн ажил, үйлчилгээг хийх үнийн санал

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.